“Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” форум болно

img

Орчин үеийн гүйцэтгэх удирдлагын манлайлал нь бизнесийн амжилтаас гадна, хүрээлэн буй орчин, хамт олон, ажилчид , хэрэглэгч харилцагчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, мэдээллийн нууцлал болон байгууллагынхаа үйлдвэрлэл үйлчилгээний чанарт төвлөрч эхэлж байгаа энэ цаг үед ОШМИ групээс санаачлан Бизнес эрхлэгчдийн форум-ийг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил тус форум дөрөв дэх удаагаа “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” нэртэйгээр зохиогдож гэж байна.

 

Энэхүү форум нь 2014 оноос хойш нийгмийн хариуцлага сайтай томоохон аж ахуйн
нэгж, байгууллагуудын амжилтыг таниулан сурталчлах, нийгмийн хариуцлагатай шилдэг аж
ахуйн нэгж байхын тулд хэрэгжүүлж болох сайн туршлага, арга хэмжээ, менежментийн
талаар шинэ тутам мэдлэг мэдээлэл өгөх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдаж байгаа ажээ.

 

Энэ жилийн форум 200 байгууллагын дээд удирдлагуудад зориулан зохион
байгуулагдах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Байгаль орчин, Чанар,
Хүнсний аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал, Нийлүүлэлтийн сүлжээний нийгмийн
хариуцлага, Компанийн нийгмийн хариуцлага ба нийгмийн инноваци, Дээд удирдлагын
манлайлал ба оролцоо зэрэг сэдвээр олон улсын чиг хандлага болон Монгол Улсын
баримталж буй бодлого, Монголдоо сайн туршлага нэвтрүүлсэн байгууллагуудын практик үр
дүнгийн талаар мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ