Ж.Чинбүрэн Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн боллоо

Францын Мэс заслын академичдын ээлжит хуралдаан өчигдөр болсон бөгөөд энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн тус улсын Мэс заслын академийн хүндэт гишүүн боллоо.
Анагаахын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдэг Францын анагаахын академи нь 1820 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг юм.
Тус академи Ж.Чинбүрэн эмчийн элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын мэс засалд оруулсан хувь нэмрийг хүндэт гишүүнээ болгожээ. Ингэснээр Ж.Чинбүрэн эмч Францын Мэс заслийн академид Монголоос сонгогдсон анхны хүндэт гишүүн болж байгаа юм. Ж.Чинбүрэн эмчийн хувьд 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан, 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч, 2008-2016 ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгч, 2016 оноос хойш тус төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа билээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ