Хойд Солонгос олимпт оролцох эсэхийг ОУОХ шийднэ

img

 

Өчигдөр бид та бүхэнд хоёр Солонгос уулзаж өвлийн олимпийн наадамд хойдууд оролцох эсэх асуудлаар хэлэлцэж, Өмнөд Солонгосчууд зөвшөөрсөн талаар мэдээлж байсан. Тэгвэл Олон Улсын Олимпийн Хороо уг асуудлаар хуралдахаар болжээ. Уг хурлын үр дүнд Хойд Солонгосыг "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадамд оролцуулахыг эцэслэн шийдэх аж. Уг хурлыг Олон Улсын Олимпийн Хорооны тэргүүн Томас Бах удирдан явуулах аж. Хурал энэ сарын 20-нд Швейцарь улсын Лаусанне хотод болох юм. Хуралд хоёр Солонгосын төлөөлөгчид ч мөн оролцох аж.

 

Уг хуралд Бахаас гадна "Пёнчан-2018" олимпийн наадмыг зохион байгуулах комисс, хоёр Солонгосын Олимпийн хорооны төлөөлөгчид, засгийн газрын томоохон төлөөлөгчид болон ерөнхийлөгч нар, Олимпийн хороонд гишүүнчлэл бүхий тус улсын иргэд гэх мэт хүмүүс оролцох аж.

 

Уг хурлын үеэр Хойд Солонгосыг төлөөлж хичнээн тамирчин оролцох, тэдгээр тамирчдын нэрс зэргийг нягтлах, эсцийн байдлаар шийдэх аж. Учир нь өвлийн олимпийн бүртгэл хэдийнэ дуусчихаад байгаа билээ. Мөн ямар туган доор жагсах, төрийн дуулал хэрхэн эгшиглэх, тамирчдын дүрэмт хувцас зэрэг асуудлыг хэлэлцэж шийдэх юм.

 

Мягмар гаригт болсон хоёр солонгосын уулзалт 50 минут орчим үргэлжилж, харилцан тохиролцоонд хүрээд байгаа билээ.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АНУ л шийднэ
2018-01-11
Zochin:
Oros .hoid Solngos 2 iig ovliin olimpod oroltsuulah durgui naad Bah gedeg nemts ovgon chini yaasan -evuun gar ve Orosuud naad nemtsee alaach alaach
2018-01-11
Oooo:
Та өдөрт 2-3цаг зарцуулаад 50-200 олох боломж байна шүү энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Таниас мөнгө гарахгүй зөвхөн бүртгүүлэхэд болно httpxzmoney.club2780692351407
2018-01-11