Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд шатахууны үнэ өсөх эсэх талаар дараах тайлбарыг өгөв.
Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Шатахууны хангамж хэвийн, 115 мянган тонны үлдэгдэл нөөцтэй байгаа нь өнгөрсөн оныхтой ижил түвшинд байна. Тэгэхээр нийлүүлэлтээс улбаалсан үнийн өсөлт бий болох үндэсгүй. Шатахууны үнийн зөвлөл шатахуун импортлогчид сүүлийн гурван сард алдагдал хүлээж байна гэж мэдэгдсэнийг хэлэлцээд, ААН-үүд үнэхээр алдагдал хүлээх нөхцөл байдал бүрдсэн үү гэдгийг шалгах шийдвэр гаргасан. ААН-үүд литр тутамд 300 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж мэдүүлсэн” гэлээ.
УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 25-30 хувиар өслөө. Цаашдаа ч өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн сард брэнт маркийн газрын тосны үнэ 64 ам.доллар байсан бол одоо 69 ам.долларт хүрсэн. Тэгэхээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Шатахууны үнийн зөвлөл шалгалт хийж, үнэ өсөх, эсэх асуудалд цэг тавих нь ээ” гэсэн юм.
М.Дөлгөөн
Уншиж байна |