Чихрийн шижинг дасгалаар эмчлэх аргаас www.wikihow.com сайт мэдээллээ.
Алхам №1
Hypyyгaa сандлын түшлэгт хүргэлгүй сандлын эрмэг дээр суугаад хөлийн хуруунуудаа өргөнө. Дараа нь буцааж татна.
Алхам №2
Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөх, өлмийгөө буулгаад өсгийгөө өргөх дасгалыг ээлжлэн хийнэ.
Алхам №3
Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөнө. Дараа нь өлмийгөө тойрог маягаар эргүүлнэ.
Алхам №4
Өлмийгөө шалан дээр тавьж өсгийгөө өргөнө. Дараа нь өсгийгөө тойрог маягаар эргүүлнэ.
Алхам №5
Хөлөө жийгээд хөлийн хуруунуудаа хөлийн чигт дотогш татаж өгнө. Энэ маягаар ээлжилж хоёр хөлдөө хийнэ.
Алхам №6
Хөлөө чигээр нь дээш өргөөд хөлийн хуруунуудаа дотогш татна. Дараа нь хөлөө тэр чигээр нь буулгана.
Алхам №7
Хоёр хөлөө зэрэг дээш өргөнө. Шагайн үеэр нугална, дараа нь тэнийлгэнэ.
Алхам №8
Хөлөө өргөөд шагайн үеэр тойруулж эргүүлнэ.
Алхам №9
Дэлгэж тавьсан сонингийн цаасыг хөлийнхөө хуруунуудаар хумиж авна. Дараа нь дахин хөлөө дэлгэж тавиад цаасыг ур. Хөлөөрөө сонинг эвхэх буюу сонингийн цаасны урагдсан хэсгийг хөлийнхөө хуруугаар чимхэж цуглуулна.
Алхам №10
Шат уруу түргэн авирч гap. Өдөр бур 30 минутаас нэг цаг нэлээд хурдтай алхаж яв. Явах зайгаа өдөр тутам сунга.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |