Хөлийн өсгий хагарсан үед хэрхэх вэ
Хөлний өсгийний арьс их эмзэг. Байнга арчлахгүй бол хагарах, хуурайших, өнгөө алдах эрсдэлтэй. Америкийн “www.wikihow.com” сайт хагарсан өсгийгөө хэрхэн арчлах аргаас нийтэлжээ.
Алхам №1

Өсгий тань хагарвал эхлээд бага зэргийн лимонтой усанд хөлөө 10 минут дүр. Лимон өсгийг эмчлэхээс гадна хөлний өнгийг тань сэргээнэ.
Алхам №2

Нэг литр усанд хоёр халбага ахуйн спирт хий. Спирттэй усанд хөлөө 10 минут дүрснийхээ дараа бүлээн усаар хөлөө сайтар угаагаарай. Нэг долоо хоногийн дараа үр дүнг нь харах болно.
Алхам №3

Өсгийгөө сойздож угаасныхаа дараа хүнсний гялгар тороор ороож, оймс өмсөөрэй. Гурван хоногийн дараа таны өсгий эдгэрнэ.
Алхам №4

Ханиад болон үрэвсэл дарах эмийг нунтаглаад хагарсан өсгий дээрээ түрх. Эм таны өсгийг эдгээх болно.
Алхам №5

Хальстай нь чанасан төмсийг халуунаар нь нухаж өсгийдөө түрхээд даавуугаар бигнэн бооно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ