БНСУ дахь монголчууд хүнд өвчтэй хүүд тусаллаа
2018-01-12

 

БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг хэсэг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй С.Дэлгэрмөрөн хүүд хандивлажээ. 



БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг Т.Бат-Эрдэнэ, Д.Болдбаяр нар мөнгө цуглуулах санаачилга гаргаж, өөрийн ажилладаг "Woonjin express" компанийн байрандаа гахай байршуулжээ. Тэдний энэ санааг хамт ажилладаг монголчууд болон солонгосчууд дэмжсэн бөгөөд гахайнд цугларсан мөнгийг жилийн дараа хүмүүнлэгийн ажилд зориулахаар болсон байна. Ингээд Улсан хотод эмчлүүлж байсан С.Дэлгэрмөрөн хүүг олж, хандив өгсөн нь энэ ажээ.  

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин