Баян Алтайн барагшуны үйлдвэрийг шалгаж байна

НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсээс Уулс дөл ХХК-ийн Баян Алтайн барагшуны үйлдвэрт шалгалт хийжээ. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Уулс дөл ХХК-ийн Баян Алтайн барагшуны үйлдвэрт Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах болон эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит шинжлүүлэхээр хүргүүлэв. Хяналт шалгалт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ