Техникийн спирт уусан хүний бие маш хүнд байна

Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйлийг хувааж уусан 10 хүний нэг нь нас барж, 4 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Тэдний нэгний биеийн байдал маш хүнд байна. Харин таван хүн эмнэлгийн хяналтад буй аж.
Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ