Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-аас аваарай

img

 

ХААН Банк 2018 оны 01-р сарын 03-ны өдрөөс 03-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  “Хэрэглээний зээлийн аян”-ыг орон даяар эхлүүллээ. Аяны хүрээнд харилцагч та зээлийн материалаа бүрдүүлээд хэрэглээний бүх төрлийн зээлийг ажлын 8 цагт багтаан шуурхай авах боломжтой. Хэрэглээний зээлд:     

 

  • Цалингийн зээл;
  • Автомашины зээл;
  • Лизингийн зээл /цахилгаан бараа, тавилга зэрэг худалдан авах зээл/;
  • Ногоон зээл;
  • Тэтгэврийн зээл;
  • Аяллын зээл;
  • Хадгаламж барьцаалсан зээл;  
  • Малчны зээл тус тус  багтана.   

 

Хэрэглээний зээлийг ХААН-аас авах гурван шалтгаан:

 

  • Бичиг баримт: Зээл авахад зуун материал шаардахгүй, цалингийн орлоготой тохиолдолд иргэний үнэмлэх, НДД гэсэн үндсэн 2 материал шаардана. Зээлийн төрөл болон орлогоос хамаарч үнийн нэхэмжлэл, бизнесийн орлого тодорхойлох баримт шаардаж болно.  
  • Хамгийн шуурхай: Зээл авах гэж та цагаа үрэх шаардлагагүй, бид ажлын 8 цагт таны зээлийг шуурхай шийдвэрлэн олгоно.
  • Танд ойрхон: Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН Банкны орон даяар байрлах бүх салбараар дамжуулан олгоно. Тиймээс та тухайлсан салбар хайж цаг алдах  шаардлагагүй. 

 

Та “Хэрэглээний зээлийн аян”-ы тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.khanbank.com/mn/personal/product/71, 33 30 30 дугаар болон Zeel@khanbank.com хаягаар аваарай.

 

Хаанаас зээл авах вэ? гэж бодож байгаа бол хамгийн хялбар боломжийг танд олгох ХААН-ыг зориорой.      

 

Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-аас ...

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ