“Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-15

“Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа долоо дахь удаагаа нээлтээ хийлээ. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Иргэний танхим, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” хамтран дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг юм.

 

 


Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй бөгөөд тус үзэсгэлэн худалдаа 2017 оны 01 дугаар сарын 10-ээс 02 дугаар сарын 25-ны хооронд “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт болно.


Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 150 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

Shuud.mn
Сонин хачин