Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн
2018-01-16

 

Олимпын гимнастикын сүпер од Симоне Байлес бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүнийг АНУ-ын шигшээ багийн эмч байсан Ларри Нассар хүчирхийлдэг байсан талаар сэтгүүлчдэд ил болгов. Нассарын хувьд өнгөрсөн сард бага насны хүүхдийг порно кинонд ашигласан хэргээр 60 жилийн хорих ял шийтгүүлсэн.

 

Тэрбээр энэ хэргийг ил болгох эсэхээ нилээн удаан хугацаанд нухацтай бодсон гэнэ. Харин нэгэнт Нассарын өмнөх хэргүүд илэрсэн  учраас ийнхүү зориг гаргаж өөрийн өнгөрсөнд болсон хар бараан дурссамжаа хуваалцах болсон гэв.

 

“Намайг бүх хүн аз жаргалтай, инээд цангинасан, эрч хүчтэй охин гэдгээр минь мэддэг. Гэхдээ өнгөрсөнд минь хар бараан зүйлс ч гэсэн байсан. Толгой дотроос тэр бодол маань огт гардаггүй. Тэр бодлоо дарахыг хичнээн хичээсэн ч улам л ихээр бодогддог. Гэхдээ одоо үүнийгээ ил болгохоос дахиж аймааргүй байна. Би Ларри Нассарт хүчирхийлүүлсэн олон хүмүүсийн нэг” хэмээн дэлхийн аваргаас 10 гаран медальтай, өдгөө 20 настай бүсгүй мэдэгдэв.

 

Нассарын хувьд одоогийн байдлаар АНУ-ын шигшээ багийн 100 гаруй охидыг ямар нэгэн байдлаар хүчирхийлж, бэлгийн дарамтад оруулж байсан нь тогтоогдоод байгаа юм. Эдгээр хэргүүдээсээ болж тэрбээр 60 жил хорих ял шийтгүүлээд байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин