Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засварын ажил хийх төсөл энэ онд хэрэгжинэ.
Энэхүү төслийн гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар маргааш буюу 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд гарын үсэг зурна.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүдийн төлөөлөл, Япон Улсын Элчин сайдын яамны “”Өвсний үндэс” төслийг хариуцсан ажилтнууд болон дүүргийн удирдах ажилтнууд, 17 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ