Амьдралын зөв хэвшлээр төгс арьсыг бий болгоцгооё
Үнэтэй салон эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр төгс арьсыг бий болгох аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Та унтахаасаа өмнө арьсаа сайтар цэвэрлэж сурах хэрэгтэй. Арьс бол таны толь гэдгийг бүү мартаарай.
Алхам №2

Халуун усанд удаан байх нь тань арьсанд муугаар нөлөөлөх болно. Тиймээс та 10 минутаас дээш хугацаагаар халуун усанд суух хэрэггүй.
Алхам №3

Өөртөө тохирсон тосыг олж түрхэх арьсны харагдах байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс та өөртөө тохирсон олоорой. Мөн зун, хавар байнга нарны тос хэрэглэж заншаарай.
Алхам №4

10 хоногт нэг удаа арьсаа гуужуулах хэрэгтэй. Энэ нь арьсыг толигор болгоно.
Алхам №5

Нүүрээ будахдаа ашигладаг багс, порлон зэргээ байнга угааж, ариутгах хэрэгтэй.
Алхам №6

Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий.
Алхам №7

Насанд хүрсэн хүн өдөрт 8 стакан ус уух ёстой. Та хэр их ус уусанаар таны арьс эрүүл харагдах болно. Нэг үгээр өөрийнхөө арьсыг цэцэг хэмээн бод. Цэцгийг байнга услаж байж ургадаг гэдгийг сана.
Алхам №8

Эрүүл хүнс хэрэглэх.
Алхам №9

Загасны мах бол арьсны эм гэсэн үг.
Алхам №10

Өдөрт 15 грамм хар шоколад идвэл арьс баярлах болно. Харин хэтрүүлэх хэрэггүй.
Алхам №11

Хэтэрхий их чихэр агуулсан гурилан бүтээгдэхүүнээс татгалзах.
Алхам №12

Сайн унтаж амрах.
Алхам №13

Тамхи татахаас татгалз.
Алхам №14

Хоёр долоо хоногт нэг удаа сүүнд 20 минут орох. Эсвэл сүүгээр арьсаа норгоод дараа нь бүлээн усанд орж болно. Сүү таны арьсыг яг л нялх хүүхдийн арьс шиг толигор болгоно.
Алхам №15

Арьсанд хүртэл хайр халамж хэрэгтэй. Тиймээс таныг гоо сайхны салон явахыг зөвлөж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ