
Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. 14-16 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн байдлаар 27 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн Халх голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ