Эррол Спэнс аваргаа хамгаалах тулааныг хугацаанаас нь өмнө дуусгалаа
2018-01-22

 

Эррол Спэнс өнгөрөгч амралтын өдрүүдээр IBF холбооны дунд жингийн аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа хийлээ. 8 үе үргэлжилсэн тулаанд техникийн хүнд цохилтоор буюу шүүгчийн шийдвэрээр тулаан хугацаанаасаа өмнө дууссан. Спэнс ингэснээр 23-0 гэсэн амжилттайгаар замналаа үргэлжлүүлж байна. Үүнийхээ 20 тулааныг хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дуусгасан.

 

Петерсонтой тулалдсан уг тулаанд хоёр удаагийн дэлхийн аварга Петерсонг тавдугаар раундад солгой гарын өлгөж цохьсон цохилтоор эрүүнд нь цохиж эхлээд унагасан. Улмаар тулааны долоо дугаар раундад хоёр тамирчны хоёулангийнх нь хөмсөг задарч, нүд хавдсан байлаа. Улмаар 8 дугаар үе эхлэхийн өмнө Петерсоны дасгалжуулагч шүүгчид санал хүргүүлж, улмаар шүүгч уг тулааныг зогсоожээ.

 

Тулааны дараа өрсөлдөгчөө сайхан тулаан үзүүлсэнд талархал илэрхийлсний дараа Эррол Спэнс “Би хамгаалалтаа дахиад ч сайжруулах болно. Би өөрийгөө улам төгөлдөржүүлэх тал дээр бэлтгэлээ нямбай хийсээр байгаа. Дараагийн удаа та нар илүү сайжирсан Эролл Спэнсийг харах болно” гэж хэлсэн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин