ШУУГИАНЫ БОХИРДОЛоос хамгаалах арга

Өнөөдөр хүн бүхэн агаар, хөрс, усны бохирдлын талаар ярьж, санаа зовдог хэдий ч тэдэнтэй эн зэрэгцэх хор хохирол учруулж болзошгүй шуугианы бохирдлын талаар төдий л мэддэггүй. Харин дэлхийн ихэнх улс орон шуугианы бохирдолтой эрчимтэй тэмцэх болсон бөгөөд доорх аргуудыг ашигладаг байна. Үүнд:
- Зам, гудамж талбай болон үйлдвэрийн бүсийн газруудад ногоон байгууламжийг ихээр бий болгосноор орчны дуу чимээг шингээх
- Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах (тээврийн хэрэгслийн дуут дохиог багасгах болон хүнд даацын машины тоог цөөлөх г.м)
- Дуу чимээ ихтэй үйлдвэрүүд, нисэх онгоцны буудал, төмөр зам, томоохон худалдааны зах болон дэлгүүрүүдийг хотоос хол байлгах
- Шуугианы бохирдолтой холбоотой хууль, журмуудыг боловсруулж мөрдөх торгууль ногдуулах
- Орчны дуу шуугианы түвшинг тодорхойлох, хяналт тавих ажлыг тогтмол хийх
- Хотын төлөвлөлтийг сайн хийх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна.
Хүрээлэн буй орчныг шуугианаас хамгаалах аргыг сонгоход дараах цогц арга хэмжээг авна.
- Шуугианы хэмжилт, тооцоог хийж эрүүл ахуйн нормтой жиших
- Шуугианы аюултай болон аюулгүй бүсийг тогтоох
- Архитектур төлөвлөлтийн ажлыг нарийн хийх
- Дуу шингээх, тусгаарлах төхөөрөмжийг ашиглах
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүсэх дуу чимээг тусгаарлах ойн төгөл, зурвас байгуулах талбайг төлөвлөн зохион байгуулах
Зөвлөмж:
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломжтой бол дуу багатай бүтээгдэхүүн сонгох, шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгах
- Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих,энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлэх
- Зайлшгүй шаардлагатай биш бол машиныхаа дуут дохиог хэрэглэхгүй байх
- Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч, дуу намсгагч байнга зүүж байх хэрэгтэй.
Эх сурвалж: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ