“Битлз” мөсөөр амиллаа

“Битлз” хамтлаг, “Биг Бэн” цаг, Парламентын ордон зэргийг мөсөөр урлан хотын захиргаанд гардууллаа. Энэ жил Монгол болон Их Британи дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд хоёр орны соёлын солилцооны бэлгэ тэмдэг болгон “Битлз” хамтлаг, “Биг Бэн” цаг, Парламентын ордон зэргийг мөсөөр урласнаа Их Британий Элчин сайдын яам хотын захиргаанд хүлээлгэн өглөө.
Сонирхуулахад, “Битлз” хамтлагийн хөшөөг 2008 онд Улаанбаатарт барьж байсан юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ