АН-аас Ерөнхий сайдын 100 хоногийг дүгнэнэ

img

09:00-11:00 цагт “Каротажийн хайгуул, судалгааны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна.


11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Хуралд Шүүхийн судлагаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах, Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч, МУ-ын гавьяат хуульч Б.Сарантуяа нар Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны нэгдсэн дүн мэдээг танилцуулна. 


11:00 цагт: Ардчилсан намын төв байранд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 100 хоногт хийсэн сөрөг хүчний үнэлэлт, дүгнэлтийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай танилцуулна. Холбогдох утас: 91020880


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Хийрхсэн намчирхал орон нутгийн иргэдийг талцуулж ахуй амьдралыг нь доройтуулж байгааг таслан зогсоох зорилгоор орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй тогтолцоог бий болгож Үндсэн хууль, Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. 


13.00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд Дээд шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаны эрх бүхий төрийн албаны дарга нараас шаардана. Утас: 88023710

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
butehgui esreg iym l yarina biz.
2018-01-29
zochin:
AN iin dugnene gej yu bhevdee kk
2018-01-29