Шилдэг гагнуурчид тодорлоо

img

 

МСҮТ-үүдэд гагнуурын мэргэжлээр суралцагчдын ур чадварыг ахиулах зорилготой “Монгол ур чадвар-2018” гагнуурын тэмцээний шилдгүүд тодорлоо.

 

Тэмцээнд 27 сургуулийн 31 оролцогч мэргэжлийн ур чадвараа сорьжээ. Тэднээс нэгдүгээр байрт Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Т.Оюун-Эрдэнэ , хоёрдугаар байрт Герман-Монголын МСҮТ Э.Уужимсэтгэлт нар шалгарчээ. Мөн тэмцээнд хоёр эмэгтэй оролцогч байсан нь тэмцээний нэгэн онцлох үйл явдал байв.  

 

 

Тус тэмцээнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, “Хасу вегаватт” компани хамтран, “Дэлхийн ур чадвар” тэмцээний шалгуураар, олон улсын тэмцээний стандарт дүрмийн дагуу зохион байгуулжээ.

 

М.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ