Худалдаачин эмэгтэйчүүд хагас нүцгэн жагслаа

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын дэргэдэх “Худалдаачдын холбоо” хагас нүцгэн жагсаал зохион байгууллаа.
Тэд амьжиргаагаа залгуулж буй бизнесийг нь төрөөс албадан устгаж байгаад эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ юм. Мөн энэ талаар эрх баригчдад албан шаардлага хүргүүлэх юм байна. Тэд “Уламжлалт баяр болох гэж байгаа энэ мөчид бид ямар ч мөнгөгүй байна.
Бид даарч, өвчин олох нь одоогоор бидэнд ямар ч хамаа алга. Бид төр засгийнханд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч одоог болтол хариу өгсөнгүй. Тиймээс бид эрүүл мэнд, нэр төрөө гаргуунд нь гаргаж энэ жагсаалыг зохион байгуулж байна. Хариу өгөхгүй бол долоо хоног бүр жагсаал зохион байгуулна. Зулын гол болоход ч бэлэн байна” гэлээ. Тэд энэ талаар Засгийн газарт арваннэгдүгээр сарын 28-нд шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй аж.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ