Иран улс хэлэлцээрийн ширээний ард сууж магадгүй

img

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад Латин Америкийн орнуудад айлчлал хийж байгаа энэ үед тус улсын парламентын спикер Али Ларижани Турк улсад зочилжээ. Энэ үеэрээ тэрбээр олон улсын анхааралд өртөхөөр нэгэн мэдэгдэл хийлээ. Энэ нь Иран улс Туркийн зуучлалтайгаар Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох тухай хэлэлцэх хэлэлцээрийн ширээний ард суухыг  зөвшөөрөх боломжтойг баталсан мэдэгдэл байлаа. Хэдийгээр Турк улс нь НАТО-гийн гишүүн орны нэг хэмээдэг ч Иран улстай бүс нутгийн хамгийн хүчирхэг хоёр улс гэдгийн хувьд найрсаг харилцаатай байдаг билээ. Иран улс ч Туркийн дэмжлэгийг хүлээхийг эрмэлздэг. Нэг жилийн өмнөөс хоёр улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлцэл хийхээр оролдож байгаа. Үүнд Анкарагийн талаас Иран АНУ хоёрыг хэлэлцээрийн ширээний ард суулгахыг эрмэлзсээр ирсэн. Ираны парламентын спикер Али Ларижанигийн мэдэгдсэнээр бол энэ нь тун удахгүй биеллээ олох бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tyrkuud Iraniig dairvalchig ezelchih bolomj baigaa yum.Tegvel Iranii dotroos ni 30 saya garui umnud Azerbaijan bolon turkemen zereg tyreg ugsaanii hun am bosoh bolno.Gants problem ni odoogiin Iranii turiin undurlugt baigaa Ayotola Ali Hameiny bolon yurunhiilugch Ahmenidijan hoyor hoyulaa Azerbaijan buyu Tureg undesten gene.Tiimees Iraniig odoo hurtel 2 tureg hun zahirch baihad Tyrk uls dovtloh ni utgagui geed daitdaggui gej bi sonsson.Tuunees Irand aihtar tehnik tehnology baihgui.Dain bolbol persuud talibuudaas sul doroi baildah chadvargui humuus shuu!
2012-04-04