Өвөрхайнгайн зарим сумдад мал бэлчээх боломжгүй болжээ

img

Өвөрхангай аймагт өвөл­жилтийн нөхцөл байдал нэлээд хүнд байна.

 

Үүний үндсэн шалтгаан нь намар эрт цас орж, дараа нь бороо, нойтон цас орсонтой холбоотой аж. Үүнээс хойш хур тунадас хэд хэдэн удаа нэмж орсоор цасан бүрхүүл улам дагтаршиж, цасны зузаан нэмэгдсэн байна. Үүнээс улбаалан тус аймгийн хангай хэсгийн сумдын өвөлжилтийн байдал маш хүнд байгаа гэнэ.

 

Тухайлбал, Бүрд, Өлзийт, Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга сумын хойд хэсгээр мал бэлчээрлэх боломжгүй маш хүнд байдал байгаа аж. Аймгийн хэмжээнд 19 сумаас тал хувь буюу 50 хувьд нь өвөлжилт хүндэрсэн ажээ. 

 

М.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ