Ажлаасаа хоёр минут хоцорсон сайд огцрох хүсэлтээ гаргажээ
2018-02-01

Их Британийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан сайд Майкл Бэйтс өчигдөр 15.00 цагт Лордын танхимд очиж, хууль тогтоогчдын асуултад хариулах ёстой байжээ.

 

 

Харамсалтай нь сайд асуултад хариулах цагаасаа хоёр минут хоцорч ирсэн байна.

 

Тэрбээр уг үйлдлийнхээ төлөө танхимд байсан эрхмүүдээс уучлалт хүсч, улмаар огцрох хүсэлтээ гаргасан талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.

 

Сайд “Олон чухал сэдвээр асуултад хариулах, мэдээлэл өгөх ёстой байсан ч би чухал, байх ёстой газраа байж чадсангүй. Тиймээс би сайдаас огцрох хүсэлтээ гаргаж байна” гэж хэлжээ.

 

Тэрбээр нэг орчим минут ийнхүү хэлснийхээ дараа “Намайг үнэхээр уучлаарай” гэхэд танхимд байсан гишүүд "Уучлалт гуйхынхаа оронд асуултад хариулж, өөрийнхөө хариуцсан ажлаа нэр төртэй хий” гэх зэргээр зарим нь дургүйцлээ илэрхийлжээ.  Майкл Бэйтс  сайд ийнхүү хэлснийхээ дараа танхимаас гарах гэхэд түүнийг намын нөхөд нь зогсоож, тайтгаруулсан байна.

 

Түүний огцрох хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ Ерөнхий сайд Тереза Мэйгийн төлөөлөгч дээрх хурлын дараа сайдад биечлэн дуулгасан аж.

 

Өөрийнхөө алдааг ухамсарлаж, огцрох хүсэлтээ гаргаад амжсан сайдын нэр хүнд британичуудын дунд өссөн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЛАВ ОРОСЫН ДУМ ЯГ 10 ЦАГ 00 МИНУТДАА ЭХЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ.
2018-02-02
Зочин:
зааз
2018-02-01
haaggii:
Энэ хүний талаар манай УИХ-ын танхимд мэдээлэл хиймээр байна. Манай гишүүд сонсог. Зарим нь юм бодох байлгүй, 2 минут бол энд юу ч биш, 2 өдөр алга болоод ирэх юу ч биш. Миеэ гуйай тоосон шинжгүй л байх юм байна ш дэ.
2018-02-01
Гутмаар:
ИХ БРИТАНИ МОНГОЛ 2 ӨӨР ГАРИГ ДЭЭР БАЙДАГ ЮМ ШИГ БАЙНА АА, МАНАЙ ДАРГАНЦАРУУД ХОЦРОНО ТАСЛАНА ХУДЛАА ЯРИНА ХУЛГАЙ ХИЙНЭ ТЭГЖ ЧАДДАГГҮЙ ХҮНИЙГ ХҮРЭЭЛЭЛДЭЭ ОРУУЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ
2018-02-01
Зочин:
ёстой мундаг юмаа
2018-02-01
Зочин:
Goe yma. Turiin tushee geh goe ner zuusen salabdainuud uhamsariin doroitold orson ymnuud hezee ch ingej chadahgui.
2018-02-01
Иргэн:
Эээ ианай газрын захирал цагтаа ирж бараг үзээгүй ш дээ.
2018-02-01
ЗОЧИН:
ЭНЭ МЭДЭЭГ НЯМДОРЖИД УНШУУЛМААР БАЙНАА. ҮНЭТЭЙ МАШИН УНАЧИХААД ЖИШИМ Ч ҮГҮЙ БАЙГАА НӨХӨРТ ИЙМЭРХҮҮ ЮМЫГ ДУУЛГАМААР ЮМ.
2018-02-01
ЗОЧИН:
МАНАЙХАН БОЛ ЮУ ГЭХ БАЙСНЫГ БИ ТӨСӨӨЛЖ Л БАЙНА.
2018-02-01
zochin:
Demberel shig bi uulaasaa hotsordgiin sh dee gevel yamar uu
2018-02-01
Зочин:
Naranhuu 200 udur suugaagui bizdee gah gah archaagui turiin nuur tsarai iim l b.a daa bie biedee shaardlaga hyanalt tavij chadahaa bolitoloo baritsaalagdsan avilgaliin aalznii torondoo orootsoldtson nuhduuud ...
2018-02-01
Зочин:
delgertsetsegee 2 minut chini 120 sekund baydag yum .
2018-02-01
Зочин:
1 минут = 60 секунд, 2 минут = 120 секунд, манай УИХ-д цаг барих гэсэн ойлголт байхгүй болоод 2 их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусч 3 дахь нь талдаа орсон
2018-02-01