
Өчигдөр Афганистанд алба хааж буй америкийн тэнгисийн цэргийн дөрвөн албан хаагч үхсэн талибан дайчдын цогцос руу бие засаж буй бичлэг интернэтэд тавигдсанаар АНУ-ын хувьд огтхон ч төсөөлөөгүй гэнэтийн шуугиан дэгдсэн билээ.
Үүнийг олон улсын ажиглагчид Иракийн Абу Грейб шоронгоос дэгдсэн дуулиантай харьцуулж байна. АНУ-ын төрийн департамент, Пентагоноос албан ёсны мэдэгдэл гаргаж тэдгээр цэргүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч шийтгэхээ мэдэгдээд байгаа.
Мөн олон улсын хүний эрхийн байгууллагууд удаа дараалан мэдэгдэл гаргаж шүүмжилсэн билээ.
Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай энэхүү бичлэгийг хараад цочирдолд орсон тухайгаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан зарлаж Пентагонд хатуухан үг шидэлсэн билээ.
Олон улсын мэдээллийн агентлагуудын хамгийн гол сэдэв энэ дуулиан болоод байна. Бичлэг дээр цогцос руу бие засаж буй дөрвөн цэргийн хоёрыг нь Пентагон олж тогтоон баривчлаад буй ч нэр хаягийг нь зарлахаас татгалзсан байна. Учир нь тэдгээр цэргүүдийн ар гэр болон ойр дотныхны аюулгүй байдлыг бодолцсон бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ