Олимпод оролцох тамирчид Солонгосыг зорилоо

img

 

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XXII наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Энэхүү олимпод эх орноо төлөөлөн оролцох Монголын цаначин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өнөөдөр цагаан олимп болох Пёнчан хотыг дасгалжуулагчдын хамт зорив.

 

Манай тамирчдын хувьд тус хотын “Альпесиа” гүйлтийн цанын төвд Македон улсын баг тамирчидтай бэлтгэл сургуулилт, цанын тослогоо, хувцас солих өрөөг хамтран ашиглах юм байна. Б.Ачбадрах маань энэ сарын 15-нд уралдах бол Ч.Отгонцэцэг маргааш нь олимпийн гүйлтийн цанын цасан замд гарах хуваарьтай байна.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
unendee yamarch hereggui uchnuun mungu urj bgaa hereg deerees ni ulsiin ner hundiig unagaana dandaa bayan hodood bolno bolichih heregtei chadahguim bj yum bolgond daldagnadag garuud bdagdaa teren shig l bh yum
2018-02-06
Борнуурын иргэн:
Нутгийн дүүдээ амжилт хүсье
2018-02-06