Утааг бууруулахгүй бол өөрсдөө огцроорой

img

 

“Улаанбаатар хотод хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал утаа. Утааны 50 хувьд нь цэг тавина. 2019 оны дөрөвдүгээр сараас түүхий нүүрсийг оруулахгүй байхаар хуульчилна. Ахуйн зориулалтаар биш дулааны цахилгаан станцад очно. Боловсруулсан түлшний талаар судалгааны ажил хийж байна. 540 тонн нүүрсийг бэлтгэнэ. Энэ боломжтой. Улаанбаатар хотын утааг бууруулах ажлыг  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар толгойгоороо хариуцаж байгаа  хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх цээжээ дэлдэн ярилаа.   Ер нь утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг хална гэдгээ Засгийн газрын тэргүүн давтан давтан хэлж байгаа.

 

Эдийн засаг хүндрэлтэй энэ үед нийгмийн эмзэг давхрагын айл өрхүүд түүхий нүүрс ч худалдан авах чадваргүй,  дугуй, хог шатааж амьдарч байгаа. Түүхий нүүрсийг дахин боловсруулаад түлхэд илч дулаан муутай, эдийн засгийн хувьд ч үнэ өндөр,  шаардлага хангахгүй гэж гэр хорооллынхон ам муутай байдаг. Ер нь түүхий нүүрс түлсэн ч утаа гарах нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш, утаагүй зуух төсөл хэрэгжээд  үр дүн ер гараагүй. Харин гэр хорооллыг оронсууцжуулах хүрээнд ипотекийн зээлийг үргэлжлүүлж,  дэд бүтэцжүүлэх нь утааг бууруулахад илүү  үр дүнтэй гэж олон нийт үзэж байгаа.  Түүхий нүүрсийг дахин боловсруулж,  төсвийн мөнгийг салхинд хийсгэн, хоосон зарлага гарах шаардлагагүй гэж үзэх нэгэн ч байдаг.

 

Агаарын бохирдлыг бууруулах талаар манайд хөтөлбөр, төсөл, хууль  тогтоомж ном журмын дагуу хэрэгжсэн бол өнөөдөр Улаанбаатар хумхын тоос ч үгүй  нийслэлчүүд бид  цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалан явж байх байлаа. Зөвхөн өмнөх Засгийн газраар жишээлэх дурдахад, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр үндэсний хөтөлбөр баталж, 194 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байсан.  Гэвч төр, засаг бодлого шийдвэр гаргадаг ч хэрэгжүүлэх  ажил гацдаг, үр дүн нь  гардаггүйгээс  угаартаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

 

 Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг жилийн дөрвөн улирлын гуравт нь байнга яригддаг сэдэв. Учир нь зун агаар цэвэршиж, хэн хүнгүй түр мартагнадаг үе. Өнөөдөр агаарын бохирдлын улмаас  нялхас эндэж,  нийслэлчүүд нийтээрээ эрүүл уушгигүй болсон гэвэл хилсдэхгүй.

 

УИХ-ын намрын чуулган энэ баасан гаригт завсарлана.  Утааны улиралтай ид зэрэгцэн чуулдаг намрын чуулганаар парламент  Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх ажлын хэсэг байгуулаж, Агаарын бохирдлын тухай хуульдаа ч нэмэлт өөрчлөлт орууллаа.  Агаарын бохирдлыг бууруулах асуудал цаасан дээр хэдэн хавтас материал болон нэмэгдсэн ч бодит амьдралд үр дүн өнөөдөртөө байтугай энэ өвөл, хавартаа гарахгүй. Учир нь  батлагдсан хууль, тогтоолын хэрэгжилтийн эхний үр дүн ирэх намраас  мэдрэгдэх байх. 

 

Агаарын бохирдлыг бууруулах “ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбоно.  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлнэ.  Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ”  гэх зэргээр олон жагсаалтыг тусгасан.

 

Цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт амьдралд хэзээ хэрэгжиж үр дүнгээ өгөхийг таашгүй.  Гэр хорооллыг бүхэлд нь оронсууцжуулахад цаг хугацаа хэрэгтэй ч дэд бүтэцжүүлэн халаалтыг шийдэх нь ойрын хугацаанд үр дүнгээ өгнө гэж олон нийт үздэг.

 

Нийслэлийн хөгжил өнөөдрийн тухайд утааг бууруулж, агаар, хөрсний бохирдлоо арилгахаас эхэлж байна. Юм бүхэн хариуцах эзэнтэй гэж Ерөнхий сайд онцолсон. Тиймээс  Ерөнхий сайдын хэлснээр ирэх намар агаарын бохирдлыг бууруулах ажилд үр дүн гарахгүй бол  ажил хариуцсан эрхмүүд огцорч, чадах нэгэнд ажлаа шилжүүлээрэй.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
хөдөө орон нутагт нь орон сууц барьж өгөх, цалинтай болгох, энэ хувийн болон хувьсгалын чанар муутай их дээд сургуулиудыг бүгдийг нь 18 аймаг сум руу тараах, жижиг дунд үйлдвэр нэртэй утаа гаргагч аж ахуйнууд, зарим яамнууд, төрийн нэртэй зүгээр сул цалинжаад сууж байдаг байгууллага, албан газруудыг мөн хөдөө байршуулах хэрэгтэй. УБ хотыг аажмаар байгаль орчныг нь цэвэршүүлэхийн тулд газрыг нь амрааж байгалийн аргаар нөхөн сэргээх шаардлага байна.
2018-02-07
zochin:
Enh gj nobsh mn vgee bodoj bicheerei
2018-02-06
Зочин:
Тийм шүү. Төрөөс эхлээд ач холбогдолгүй байгууллагууд Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх ,,,,,,, олон их сургуулиуд, цэргийн анги ,,,,,,гэх мэтээ өөр хотод нүүлгэх хэрэгтэй.
2018-02-06
зочин:
Боловсруулсан нүүрсээр утааны асуудлыг шийдэж чадахгүй. Харин төвлөрлийг сайруулах ажлыг хийх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Эхний ээлжинд Их дээд сургуулиудыг хотоос гаргах, хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн цалин, тэтгэврийг хотоос илүү байхаар хуульчилж өгөх хэрэгтэй.
2018-02-06
С.Морх:
Төвлөрлийг сааруулах шаардлагатай. Мөн хөдөөгөөс хотод суурьшсан иргэдийг буцаан шилжүүлж хүн амаа гэр хорооллоо багасгаж байж л утаа буурна.
2018-02-06
Зочин:
Тийм шүү. Төрөөс эхлээд ач холбогдолгүй байгууллагууд Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх ,,,,,,, олон их сургуулиуд, цэргийн анги ,,,,,,гэх мэтээ өөр хотод нүүлгэх хэрэгтэй.
dsn:
mungu ih humslah argaa olj amjaa yu? tserenba saidaa ,odoo udahgui dulaarch utaa arilaad ughuur bid sn ajillaj utaagui bolson geed tusviin hediig n shagnal bolgood huschin ene ih sn arga suu!
2018-02-06
Иргэн:
Оркуудыг хотоос гаргах юм л сэдэх хэрэгтэй
2018-02-06
emg:
Нүүрс биш улс төрөөс утаа үүсдэг Утаагүй технологи нэвтрүүлье гэхээр тендер нэрээр мөнгө угаадагаа зогсоо утаа арилна
2018-02-06
Зочин:
Хотод одоо орон сууц барих газар байхгүй.Барилаа гэхэд ус дулаанаар хангаж бохирыг нь цэвэрлэж чадахгүй. Тийм хэзээ нь мэдэгдэхгүй 194 ажил гэж байхаар хөдөөнөөс ирэгсэдийг ямар нэг аргаар буцаагаад хотын гэрийг үгүйдээ 120000 болгох мэт тодорхой шуурхай хэдхэн юм эхний ээлжинд хийгээд л утаа маш багасна Нялуураад байх шаардлагагүй
2018-02-06
kkk:
Орон сууц бариад өгөхөөр бүгдээрээ тийшээ утаагүй болох юм гэнэ. Тийм юм байхгүй байх аа. Нөхцлийг нь сайжруулаад байхаар улам л шавдаг юм байгаа биз дээ. Хүмүүс улам л татагдах болно. Орон сууцжуулна гэдэг бол барилгынхны л шоу.
2018-02-06