Пёнчан 2018: Норовирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 177 хүрэв

img

Пёнчаны олимпийг зохион байгуулагчид өнөө өглөө нэгэн мэдээллийг албан ёсоор баталгаажууллаа. Тодруулбал норовирусын халдвар авсан 177 тохиолдол бүртгэгдсэн гэж зохион байгуулагчид мэдээлэв. Гэхдээ тамирчид болон албаны төлөөлөгчид уг вирусээр халдварлаагүй гэв.

 

 

Олимпийн зохион байгуулагчдийн мэдээлж буйгаар Ням гаригийн оройн байдлаар гэдэс нь гүйлгэх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн эдгээр 177 тохиолдлоос 68 нь хөл хорионоос гарч, өөр өөрсдийн ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлж байгаа гэв.

 

Уг халдвараас болж 1200 гаруй аюулгүй байдлын болон сайн дурын ажилчдыг хөл хориод оруулаад байсан юм. Улмаар тэдний оронд зэвсэгт хүчнийхнийг дайчилж Олимпийн нээлтэд ашигласан билээ.

 

Уг хэрэгтэй уялдуулан тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газар, ресторан, зочид буудлуудын ундны усанд шалгалт явуулж, нягталж байна.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай олон сайд дарга нар чирээд ирэх вий дээ.2 тамирчин 1 дассгалжуулагчаа аваад нөгөө 10 гаруй дарга нарыг нь тэнд хөл хорионд үлдээ. Энд ирээд ямар гийгүүлэх юм байх биш дээ
2018-02-13
Зочин:
Хойдуудын евчин гээд дээр уед энэ евчин туссан баагийнуудыг тагнуул гэж хэлмэгдуулдэг емнедийн тэнэгууд одоо тэгэх боловуу
2018-02-13