МҮБХ-ны 20 жилийн ойн барилдаанд н.Санжаадамба түрүүллээ
МҮБХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярт зориулсан үндсэний бөхийн барилдаанд МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, улсын харцага Г.Элбэг, Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, М.Батжаргал, Ө.Бат-Орших тэргүүтэй хүчтэнүүд зодоглолоо. Энэхүү барилдаанд улсын цолтон 62 (даян аварга-1, арслан-3, гарьд-2, заан-6, харцага-9, начин-41), аймаг, цэргийн цолтон 236 (арслан-86, заан-40, харцага-16, начин-94), сумын цолтон 214 тус тус оролцон барилдав.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.н А.Цацабшир аймгийн хурц арслан Р.Пүрэвдагвыг, өнгөрсөн наадмаар хоёрын даваанд хүч үзээд өвдөг шороодсон хурц арслан Ш.Мөнгөнбаатар а.а Б.Дэлгэрсайханыг тус тус амлан барилдсан нь өвөрмөц содон ам авалтууд байлаа. Харин гурвын даваанд “Увс нуур” бөхийн дэвжээний хоёр бөх болох а.з Бадрахын Ганзориг, а.н Намсрайжавын Батсуурь нар тунав.
Ийнхүү нэгийн даваанаасаа эхлээд онц сонирхолтой, үзүүштэй олон сайхан барилдаанаар дүүрэн, хоёр өдрийн турш үргэлжилсэн МҮБХ-ны 20 жилийн ойн баярт зориулсан, Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанаас ч чансаа өндөртэй 512 хүчтэний бяр, хүч, ухаан бодол, уран мэхийг уралдуулсан барилдаанд:...
Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ