Пёнчан 2018: Б.Ачбадрах өнөөдөр уралдана

Түрүү долоо хоногт эхэлсэн өвлийн олимп амжилттай үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манай тамирчин Б.Ачбадрах уралдана.
Манай улсыг төлөөлж гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр ОУХМ Ч.Отгонцэцэг 14:30 цагаас Алпенсиа төвд уралдсан билээ. Түүний хувьд гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан.
Харин үлдсэн нэг тамирчин болох ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр 14:00 цагаас уралдах хуваарьтай байгаа. Түүний хувьд В ангилалын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.
Цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ