Арслан хүний аминд хүрчээ
2018-02-28

Өмнөд Африкийн нийслэл Претори хотын хойд хэсэгт нэгэн эмэгтэй арслангийн дайралтад өртжээ.

 

 

Дайралтын улмаас эмэгтэй хүзүү тус газраа хүнд гэмтэл авсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан талаар албаныхан уламжлав.

 

Амиа алдсан эмэгтэй 22 настай бөгөөд гэрийнхээ өмнө байхдаа ийнхүү дайралтад өртчээ.  Иргэд яаралтай түргэн тусламж руу залгасан аж. 

 

Эмэгтэйн дайралтад өртсөн бүс нутагт зэрлэг ан амьтад байнга үзэгддэг бөгөөд өмнө нь нэг бус удаа арслан иргэд рүү дайрч байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин