Умард Солонгос тэнгист дунд тусгалын баллистик пуужин гурван удаа харваж туршилт хийсэн талаар Японы батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Өнгөрсөн лхагва гаригийн өглөө хийсэн уг пуужингийн туршилт нь газар газар ангиллын KN02 пуужин байсан хэмээн Японы тал баталсан байна.
Уг дунд тусгалын пуужин нь Японы арлыг хангалттай давах хэмжээний тусгалтай аж.
Харин Өмнөд Солонгосын батлах хамгаалах яамнаас хийсэн мэдэгдэлд Хойд Солонгосын тал KN06 пуужинг идэвхтэй хөгжүүлж байгаа тул энэ серийн пуужингийн туршилт байсан хэмээжээ.