
2011 он Хэнтийчүүдийн хувьд амжилт бүтээл дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Аймгийн төр захиргааны байгууллагуудын зүгээс нийгмийн бүхий л салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаараа Монгол Улсын “Шилдэг таван аймаг”-ийн нэгээр 2 дахь удаагаа шалгарч өмнөх амжилтаа бататган, Өмнөдэлгэр сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарч, Засгийн газрын өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Хэнтий аймгийн Татварын Хэлтэс нь 2011 оны “Төрийн шилдэг байгууллага”-аар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Хэнтий аймаг орон нутгийн төсвийн хувьд бие даан ажиллаж эхэлснээс хойш 3 дахь жилээ үдэж байна. 2011 онд орон нутгийн төсөвт 6000.3 сая төгрөг төвлөрүүлэхээс 6923.6 сая төгрөг, улсын төсөвт 1520.6 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 2218.6 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилттай ажиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ