Монголын ерөнхий боловсрол дэлхийд зөвшөөрөгдөнө

img

Би ч дэлхийн монгол хүн болмоор байна “Эрдмийн ундраа” цогцолборын 10И ангийн сурагч М.Ариунзаяа: Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчит сургууль төлбөртэй юу?  Олон улсын хөтөлбөрөөр хичээллэх “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лаборатори сургууль ажиллаж байна. “Шинэ эрин” 160, “Шинэ эхлэл” 120, “Монгол тэмүүлэл” 40 сурагчтай. Улаанбаатарт 9, аймгийн төв бүрт нэг, хос хэлний нийт 30 сургууль байгуулахаар төлөвлөсөн. Төрийн өмчит сургууль төлбөргүй. Кэмбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж буй гол шударга тал нь төлбөргүйд оршино. Эцэг эхийнх нь ашиг орлого, амьдралын түвшин хамаарахгүй. Шалгалтаа өгч тэнцэн суралцсан хэний ч хүүхдийн өмнө дэлхийн 160 гаруй орны 6000 гаруй их дээд сургуульд элсэн орох үүд хаалга нээгдэж байна. Монголд анх хувийн сургууль Кэмбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн бөгөөд ангиасаа хамаараад жилд 8000 доллар хүртэл төлбөртэй. Төрийн өмчит сургууль огт төлбөргүй. Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЕБС, 10Д анги Ванданзундуйн Оргилболд: Бүх хичээл нь англи хэлээр явагддаг гэсэн. Монгол хэл, соёлоо алдах юм биш үү? Олон улсын хөтөлбөрөөр шалгалт өгөх 11 төрлийн хичээл англиар зааж байна. Жишээ нь математик, хими, физик, биологийн зэрэг хичээлийг англиар заадаг. Англи хэлээр, олон улсын хөтөлбөрөөр, гадны сурах бичгээр үзнэ. Харин монгол хэл, монгол бичиг, түүх, уран зохиол, Монголын газар зүйгээс гадна нийгмийн хичээлүүдийг монголоор заадаг. Үндэсний хэл соёлоо өвлөхийн зэрэгцээ олон улсын түвшинд суралцана. Хос хэлээр, хоёр өөр хөтөлбөрөөр хичээллэж байна, дэлхийн монгол хүнийг бэлтгэж байна гэсэн үг юм. Кэмбрижийн хөтөлбөрийн нэг гол онцлог нь энэ юм. Сурагч олон улсын шалгалт өгөх 11 хичээлээс 6 хүртэлхийг нь сонгоно. Эмч болох хүүхэд хими, биологиийн хичээл түлхүү сонгож байхад инженерийн сургуульд оръё гэсэн нь математик, физик голлох жишээтэй. Архангай аймаг, ЕБ-ын 3-р сургууль, 11Д Эрдэнэбатын Сувд-Эрдэнэ: Төгсөхдөө зөвхөн олон улсын гэрчилгээ авах уу? Монголынхоо их дээд сургуульд элсэх сонирхолтой бол яах вэ? Монголын болон олон улсын гэсэн хоёр гэрчилгээ авна. Гадаадад Кембрижийн сертитфикат нь, дотоодод Ерөнхий боловсролын гэрчилгээ нь их дээд сургуульд элсэн орох боломжийг олгоно. Монголын ерөнхий боловсрол дэлхийн шилдэг их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг.

www.Favebook.com/pages/Cambridge-Mongolia

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

соната-6 хямд зарна 99016854 96069143
2012-01-15
ИЙМ ТЭНЭГ БҮДҮҮЛЭГ БАГШ НАРТАЙ , АВИЛГАЛД БҮР ИДЭГДЧИХСЭН УЛС ЧАДАХ УУ ДАА !??????
2012-01-14