Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шат шатны шүүгчид авлигаар хөрөнгөжсөн гэдгийг ярьсан. Тэрбээр анхан шатны шүүхийн шүүгчид 50 мянган ам.доллар, давж заалдах шат нь 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүгчид 200 мянган ам.долларын авлига авдаг хэмээн ярьсан билээ.
Түүний энэ ярианд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариу барилаа. Ингэхдээ бүх шатны шүүгчдийн 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд шүүгчдийн хөрөнгө орлогыг байршуулсан байна.
Шүүгчдийн хөрөнгө орлогын 2016 оны мэдүүлгийг энд дарж үзнэ үү. Мөн 2017 оны мэдүүлгийг эндээс харна уу.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ