С.Баярыг яллагдагчаар татжээ

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баярыг яллагдагчаар татжээ.
АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээл авсан хэргийг шалгаж буй. Тус хэрэгтэй холбогдуулан "Жаст"-ын Ш.Батхүүг саатуулаад байгаа юм. Мөн С.Баяраас байцаалт авсан тухай мэдээлэл цацагдаж байв. Тэгвэл өнөөдрөөс Ерөнхий сайд асан С.Баярыг яллагдагчаар татсан тухай эх сурвалж мэдээлэв.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ