Уушгиа хэрхэн ХАМГААЛЖ, ХАЙРЛАХ вэ
Уушгиа хэрхэн хамгаалах талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ. Зөвлөгөөгөө хүлээн авна уу.
Алхам №1

Тамхинаас татгалзах. Та өөртөө хайртай бол энэхүү муу зуршлаасаа яг одоо татгалзаарай.
Алхам №2

Тамхи татаж буй хүмүүс болон орчноос хол байх. учир нь та тамхи татаагүй боловч утаа нь тамхи татсан хүнийхээс илүү таныг хордуулах аюултай.
Алхам №3

Цахилгаан станц эсвэл их хэмжээний хорт утаа ялгаруулдаг бүс нутагт очихгүй байх эсвэл амаа таглах зэргээр хорт утаанаас өөрийгөө хамгаалж яваарай.
Алхам №4

Ил зууханд гал түлэхээс зайлсхийх
Алхам №5

Агаарын бохирдол ихтэй саруудад утаа шүүгч амны хаалт хэрэглэж хэвших
Алхам №6

Уушгины хатгааны эсрэг тариа хэрэглэж, гурван сардаа нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлж, ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалаарай.
Алхам №7

Цэвэр агаарт гарч уушгиа баярлуулах.
Алхам №8

Инээмсэглэл. Аз жаргалтай хүн өвчин тусах нь ховор. Стресс болон бусад сэтгэл зовоосон зүйлээ хойшоо тавьж, аз жаргалаар өөрийгөө байнга эмчилж байгаарай.
Алхам №9

Эрүүл мэнддээ анхаарахын тулд идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа нэгээхэн хэсгийг болгоорой.
Алхам №10

Эрүүл хүнсийг хүнсэндээ хэрэглэх.
Алхам №11

Хамраараа амьсгал аваад хамраараа гаргах. Энэ нь уушгинд сайнаар нөлөөлнө.
Алхам №12

Ус сайн уух.
Алхам №13

Гэр болон албан өрөөнөө агаар цэвэршүүлэгч байршуулаарай.
Алхам №14

Гэр болон албан өрөөнөө таримал цэцэг байршуулж, хүчил төрөгчөөр амьсгалаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ