П.Сэргэлэн: Бид хариуцлага хүлээхэд бэлэн

Гэрэл зургийг MPA.mn

 

"Дүнжингарав-2018” хаврын бүсийн хурдан морины уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Баянтал гэх газарт /2018.03.18/ болсон. Соёолон насны морьдын уралдаан харанхуй шөнө болсноос улбаалан унаач хүүхдүүд унаж, бэртсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ММСУХ-ноос албан ёсны тайлбар хийлээ.

 

П.Сэргэлэн: Соёолон 17.30 цагт гарааны зурхай руу мордсон

/ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Засгийн газрын шийдвэрийн хүрээнд бид 12-оос дээш насны 307 хүүхдийг бүртгэж уралдаанд оролцуулсан. Соёолон насны морьдын уралдаан хамгийн сүүлд болдог. Энэ уралдааны өмнө их насны морьдын уралдааны үеэр маш их тоос боссон. Шалтгаан нь энэ жилийн уралдаан болсон өдөр их дулаан, Баянтал сумын нутагт цасгүй байлаа. Мөн уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машин уралдааны талбай руу дайрч орж ирсэн. Энэ бүгдээс шалтгаалан уралдаан сунжирсан. Иймд комиссын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас уяач, үзэгч, хүүхдүүдээ цуглуулаад соёолон насны морьдын уралдаанаа хойшлуулах саналыг удаа дараа тавьсан. Гэтэл уяачид маань ундуйцаж, унаач хүүхдүүд маань мордчихсон байсан. Хоноглох газар, морьдын хоол тэжээл зэрэг асуудлыг уяачид хэлж санал тавьсан.

 

Уралдаан эхлэхэд 17.30 цагт гарааны зурхай руу морьд хөдөлсөн. Соёолон насны морьдын үүлдэр тогтоох байсан ч цаг давчуу байсан тул зөвхөн шүдлээд мордуулсан. Мөн хүүхдийн насанд хяналт тавьсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан ч уралдааны зам талдаа орж байхад бүрэнхий болсон. Ийм л нөхцөл байдалтай уралдаан болсон. Хамгийн том хүндрэл бэрхшээл нь зөвшөөрөлгүй олон машин уралдааны зам руу дайрч орж ирсэн явдал байлаа. Бид хүүхдийн эрүүл мэндэд санаа зовж байна. Бид хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.

 

 

Ш.Лхамсүрэн: Соёолонг уралдуулахгүй бол уяачид комисс руу дайрахаар байсан

/"Дүнжингарав" наадмын зохион байгуулах комиссын дарга/ 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дүнжингарав” наадмын зохион байгуулах комиссын дарга Ш.Лхамсүрэн “Их насны морины уралдааны дараа маш их тоос боссон тул комисс дахин хуралдаж, уяачид, наадамчдыг дуудан санал авахад олон уяач соёолонг уралдуулахгүй бол бидэн рүү дайрах хүртэл нөхцөл байдал үүсэх байсан. Иймд соёолонг уралдуулсан. Соёолонгийн түрүүч орж ирэхэд гэгээтэй байсан. Морьд цуварч ирсээр байтал харанхуй бүрэнхий болсон. Бид 12-оос дээш насны хүүхэд морь унаж уралдуулна гэдэг тогтоолын дагуу олон хүүхдийг наадамд оролцуулалгүй буцаасан.  Бид айрагдсан морьдын бай шагналыг энэ сарын 19-нд буюу маргааш нь өгсөн. Тэнд байсан бүх уяачийг байлцуулж эхний таван морийг байлсан учраас гомдол гарахгүй болов уу гэж найдаж байна. Соёолонг гарахад нь үүлдрийг нь шалгаагүй тул соёолонгийн бай шагналыг өгч чадаагүй” гэв.

 

Уралдаанд 307 хүүхэд морь унаж уралдсан бөгөөд эрлийз дээд насны уралдаанаар хоёр хүүхэд, азарганы уралдаанд 3, их насны морины уралдаанаар 9, соёолонгийн уралдаанаар 3 хүүхэд морьноос унасан байна. Азарганы уралдааны үеэр унасан хүүхэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн харин соёолонгийн уралдаанаар унасан хүүхдүүд бэртэж, гэмтээгүй аж.  Уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унасан гэх мэдээллийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас өгсөн. Тэгвэл ММСУХ-ноос унасан 16 хүүхдийн 15 нь бэртэл гэмтэл аваагүй. Нэг хүүхэд тархиндаа доргилттой гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр гарсан гэдэг мэдээллийг өгч байна.

 

Мориноос унасан хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч байгаагаа ММСУХ-ны удирдлагууд хэллээ. Хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай зардал мөнгийг 100 хувь хариуцан ажиллаж байгаа ажээ. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Сэргэлэн ямарч зүйл хэмжээ хязгаартай орчлон ертөнц ч цаг хугацаатай одоо энэ ажлаа блих цаг чинь болчихсон юм бишүү.
2018-03-21
Зочин:
Цатгалан царайлсан төрд шургасан хулгайч аа хариуцлага чинь 100,000 төгрөгний торгууль уу?Гадаах нь гэртээ ороогүй, гэдсэн дэх нь түгжирч үхвэл таарна та нар за
2018-03-21
Улс шиг улсад бол хариуцлагын хүрээнд эрүү үүсгэн шалгадаг.Олон хүүхэд бэртэж гэмтсэн байна. Манай прокурор гэх мэт бол дохиур хөдлөхийг хараад сууж байгаа юм байна. Эрүү үүсгэх эрх нь байтал. Мань хүн эзэнгүй улсад юу ч болохгүй гээд үнэн хэлжээ.Юу ч болохгүй.Дараа нь дахина,хүүхэд үхнэ..ойлгомжтой.
2018-03-21
Бооцоо:
маш их бооцоотой учраас ингэж харанхуй шөнө хүртэл морь хүүхэд зовоож байна. Нүд улаан мөнгө...
2018-03-21
1212:
ккк: Уяачид дайрахаар яадаг юм бэ? Чамайг алчих уу??? Хүүхдүүдийг болохоор тас харанхуйд бөөн машин дунд хурдан морьтой яана гэж бодоо вэ??? Хүүхдүүдийн амийг биш өөрийнхөө амийг л бодсон өөдгүй новшнууд
2018-03-21
ах:
энх болдтойгоо хамт чөтгөр лүүгээ тонилцгоо
2018-03-21
од:
ниргэсэн хойно нь хашгирав сэргэлэн ээ
2018-03-21
морин спорт уяачдын холбоо авилгын газардаа хөгийн баагий нарын бөөгнөрөл шүү та нар наадах уралдаанаа мэргэжлийн болгооч ээ
2018-03-21
zochin:
ene khun chin neg yamnii turiin nariin bizdee. ajlaa hiihgui ardiin huuhed alaad yvhiimaa
2018-03-21
Иргэн:
Юун хариуцлага хүлээх ямарч ес зүй мэдэхгүй байж энэ дэд сайд ш.лхамсүрэнгийн ах нь билүү дүү нь ч билүү хэдэн жилийн өмнө 25р эмийн сангийн урд замд согтуу машмн барьж яваад жоохон хүүхэд дайрч амь насыг нь хохироосон тэр хэргийг эргэж сурвалжил эднмй гэр бүл хариуцлага ес зүйтэй юу
2018-03-21
Зочин:
Энэ нэг хэн ч биш сонин нөхөр бас байнаа Нялх балчир хүүхдүүдийн ирээдүйг балласан балагтангууд хоцрогдсон нөхдүүд монголоор дүүрэн байхад яаж ч хөгжих билээ
2018-03-21
аав.ээжүүд:
энэ эргүү нөхөр хүүхдийн амь насаар зугаацаж дуусахгүй нээ.Хүний эрхийн комисс.Хүүхдийн төлөө гээд цалин аваад сууж байгаа нөхдүүд хаана байнаа
2018-03-21
haruitslaga:
ehneesee hiihgui baih yostoi ...haruitslaga gedeg chin ene ...bolomjgui zuilees tatgalzaj chadaj baij daraa ni asuudal garahgui ....haruitsaj chadah zuilee hun hiideg baih yostoi teriig chin haruitslagatai bna gedgiin ...engersen hoino haruitslaga huleeh bish huuliin daguu shiitgel ....esvel yal zemlel huleeh yostoi ....
2018-03-21
sugar:
odoo erunhii said boloh bolzloo hangaj bn, yagaav hurelsuh namaa huvaaj songuulid unval tolgoigooroo hariutsana geed unagaaj e.said bolloo shuudee.
2018-03-21
ta naryg alsan ch bagadna. khamgiin taarsan shiitgel ta naryg takhir dutuu bolgokh
2018-03-20
sergelen hujaad:
myy 60 terbumiin said yaasan ih omgolon dyygarch bhiin huuhed alchaad aan miee hujaa bitgii ai bi arii ni daaya gesnuu
2018-03-20
ТЭР 100 000 ТӨГРӨӨ ТӨЛЖ ГЭМТСЭН ХҮҮХДЭД ӨГӨӨД НААД ХОЛБООГОО ТАРААГААД ЗАЙЛЦГАА
2018-03-20
ZOCHIN:
M.ENHBOLD ,SERGELEN TERGUUTEI UYACH NERTEI AVILGACHID OGTCROO .UHSENII CHINI HARIUTCLAGA HULEENE ENE TER GEED BGAA YM BE. HUULI BIELUULJ SUR .HUULI ZA YU.OORSDIIGEE NOEN GEED BODOO YU.
2018-03-20
Иргэн:
Новшууд хулээхэд бэлэн биш хулээгээч Ми овогтын богсийг долоож сайд болсон голог минь
2018-03-20
зочин:
МИ овогт Энхболдтой нь цуг хариуцлага тооцох хэрэгтэй байхаа,,,,,
2018-03-20
Tui:
Balin hamarlasan sda mini dald or.
2018-03-20
зочин:
Хариуцлагаа хүлээнэ гэдэг сонирхлоороо хашдаг олон нийтийн ажлаасаа бууна гэсэн үг биш ээ, бүх л хариуцлагатай албаа өгнө гэсэн үг
2018-03-20
зочин:
Баяжиж таргалсан ноёдууд нь хэдэн зоосны төлөө хүүхдээ ч үл хайрлах алалцан уралцах ардуудыгаа харж үнэн таашаал авдаг
2018-03-20
Сайнаа:
1. Төрд хашдаг албан тушаалаас огцруул 2. Холбоондоо хашдаг албан тушаалаас нь огцруул 3. Хүүхдүүдийн бүх эмчилгээний зардлыг төлүүл 4. Холбоо цаашид хүнд нөхцөлд хүүхэд уралдуулахаас сэргийлэх арга хэмжээ авахгүй бол тараа
2018-03-20
зочин:
автын ослоор жилд 100шахам хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж хэдэн мянган хүүхэд бэртэж гэмтэж байхад хүний эрхийхэн яагаад дуугүй байна вэ гэтэл үндэснийхээ спортоор хичээлэж яваа 16 хүүхэдмориноос унаж хөнгөн гэмтсэнд ямар их сүржигнэнэ вэ ингэж улс төржиж болохгүй автын осолд орсон хүүхдүүд хүний эрхийн гадуур байхнээ энэ бол хүний эрх гэж жүжиглэдэг хүмүүс юм гэсэн ойлголт төрж байна
2018-03-20
Хариуцлага заавал хүлээх ёстой. 1-т хамгийн түрүүнд М.Энхболд 2-т Сэргэлэн гээд цаашааявах ёстой.
2018-03-20
Зочин:
Хууль бус ажлыг таслан зогсоох үүрэгтэй Засгийн газар ерөнхий сайд нь ажлаа хийж чадахгүй, хариуцлага хүлээлгэж чадахгүй болохоор бараг ам асууж "Бид хариуцлагаа хүлээхэд бэлэн" гэж гайхуулж байна уу?
2018-03-20
Болдбаатар:
Уяачид бидэн руу дайрах гээд байсан ч гэх шиг. Ийм тайлбар тавихаасаа ичээч КОМИССОО. Та нарын л зохион байгуулж байгаа ажил шүү дээ. Ямар ажил яаж зохион байгуулснаа өөрсдөө мэдэж байгаа юм биш үү.
2018-03-20
Ажлаа хийж чадахгүй холбоо, ерөнхийлөгчид байгаад хэрэг байна уу? Сайн дураараа татан буух нь хариуцлага хүлээх хамгийн зөв шийдэл санагдана.
2018-03-20
zochin:
Haranhuid mori uralduuldag buruu. Zubhun 2018 ond uraldaj bgaa bishdee. Zohion blah chadbar muu setgeliin huurluur handah iim ayultai . Baunga hel amand urtuud bgaa humuus ih bna ted odoo bolih heregtei.
2018-03-20
Иргэн:
Энэ Лхамсүрэн гэж нөхөр ажлаа өгөх хэрэгтэй юм байна даа.
2018-03-20
malnuud:
Malnuud huuhdiin zovlongoor zugaa tsengel hiij bdag ichdeggui yum bh daa oorsdiinhoo huuhduudiig uralduulah heregtei sh dee
2018-03-20
Бичээч:
Бэлэн бэлэн бус байсан ч хариуцлагаа хүлээнэ шүү дээ. Эсвэл урьдчилан хариуцлагаа тохирч бэлдээд уралдаан зохион байгуулдаг юм уу?Хүүхдээр наадагчид минь
2018-03-20
IRGEN:
Ard tumnee ih daajignaj bn da. chaddag yum bol namaig bariach genee..
2018-03-20
123:
tegeed hulee l dee
2018-03-20
ккк:
Уяачид дайрахаар яадаг юм бэ? Чамайг алчих уу??? Хүүхдүүдийг болохоор тас харанхуйд бөөн машин дунд хурдан морьтой яана гэж бодоо вэ??? Хүүхдүүдийн амийг биш өөрийнхөө амийг л бодсон өөдгүй новшнууд
2018-03-20
Ene uyachid, bohchuud gesen dundad zuunii uyeiin Psda nariig ustgahaas naash mongol hogjihgui
2018-03-20
Yamar zeviun tsaraitai novshnuud ve. Ed nar yadiin yaj ch chadahgu gsn shinjtei novshnuud. Uiliin uree yaj edelne dee
2018-03-20
Oorsdiinhoo ami nasaa bodoj aisan shigee joohon huuhed yah bol gej sanaa zovoogui bna daa.dain bolvol hamgiin turuund buuj ogoh nohod bna
2018-03-20
эд чинь бүгдээрээ дарга сайд хийдэг хүмүүс байна ш дээ
2018-03-20
зочин:
төр засгийнхаа үгийг сонсдог хүнийг тавих хэрэгтэй, төмөр нүүрээ харуулах цаг болжээ
2018-03-20
Bitgii dongoszgoo:
Buh Zoliig ni HURAA
2018-03-20