Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2018-03-22

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна.

 

2018 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ.  Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин