Прокурорын ёс зүйн зөрчлийг 18001919 утсанд мэдээлж болно

img

Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утсыг танилцуулах ажиллагаа өнөөдөр /2018.03.22/ боллоо.

 

Улсын ерөнхий прокурорын газар, Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт 2016 онд гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яам, АНУ-ын Азийн сангийн оролцоотойгоор “Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд прокурор, ажилтны ёс зүйн зөрчил, сахилга хариуцлагын талаар гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авах 18001919 утасны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Уг утсаа прокурорын сонирхлын зөрчил, сахилга хариуцлаг, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг иргэдээс нээлттэй хүлээн авах юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг “УЕПГ-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Энэхүү гомдол мэдээлэл хүлээн авах утсыг нээж байгаа нь үйл ажиллагаагаа боловсронгуй болгох ажлуудын нэг гэж харж байна. Прокурорууд өдөр тутамд маш их ажилтай байаг. Иймд иргэдийнхээ санал гомдлыг утсаар хүлээн авах нь ихээхэн ач холбогдолтой юм. Ирээдүйн чухал ажлуудын нэг энэ болж байна” гэв.

 

УЕПГ-ын хяналт шалгалт дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга М.Оюундэлгэрээс 18001919 утасны үйл ажиллагааны талаар тодрууллаа.

 

-Прокурортой холбоотой гомдол саналаа иргэн бүр энэ утсанд холбогдон өгөх боломжтой юу?

 

-Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зорилгоор 18001919 утсыг нээж байгаа тул прокурор ажилтын сахилга хариуцлагатай холбоотой санал гомдлоо иргэн бүр өгөх боломжтой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-24 цагаар ажиллах уу?

 

-Ажлын цагаар 08.30-17.30 цаг хүртэл иргэдийн санал гомдлыг хүлээн авна. Харин ажлын бус цагаар автомат хариулагч тохируулах тул гомдол мэдээллээ өгч болно.

 

-Иргэний гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Бид гомдол мэдээлэл өгч буй иргэдийн мэдээллийг бүртгэнэ. Иргэн өөрийн овог нэр, гэрийн хаяг, гар утасны дугаараа бичиж тэмдэглүүлэх ёстой. Ингэснээр эргээд тухайн иргэнтэй холбогдож гомдлыг нь шийдсэн эсэхийг мэдээлнэ.

 

-Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчлийн хувь хэмжээ ямар түвшин байгаа бол?

 

-2016 онд УЕПГ-т прокурор, ажилтнуудын сахилга, ёс зүйтэй холбоотой 123 гомдол ирсэн байдаг. 2017 онд 100 гомдол болж тодорхой хэмжээгээр буурсан байна. Нийт гомдол мэдээллийн 30 орчим хувь нь сахилга хариуцлагын зөрчилтэй холбоотой байсан. Гомдлын дагуу шалгаж сахилгын арга хэмжээг авсан.

 

-Сахилгын арга хэмжээ гэдгийг тодотгохгүй юу?

 

-Ерөнхийлөгчийн 2018 онд баталсан зарлигаар прокурорын ёс зүйн дүрмийг баталсан. Үүгээр прокурор хүн прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад харилцаанд оролцохдоо баримтлах ёс зүйн хэм хэмжээ, улстөрийн үйл ажиллагаанд оролцохдоо ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон гурван бүлэг бүхий 67 зүйлтэй ёс зүйн дүрэм батлагдаж гарсан. Энэ дүрмийн хүрээнд бид ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг авч хэлэлцдэг.

 

-Эрүүгийн хэрэгт прокурор холбогдсон зөрчил илэрсэн үү?

 

-Байхгүй.

 

-Нийтлэг зөрчил юу байв?

 

-УЕПГ-ын даргын тушаалаар батлагдсан заавар, журам, дүрмийг зөрчсөн асуудлаар арга хэмжээ авагдсан тохиолдол олон гарсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн Азийн сангийн дэмжлэгтэйгээр www.prokuror.mn сайт шинэчлэгдсэн байна. Уг сайтаар иргэд мөн санал хүсэлтээ өгөх боломжтой юм байна. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэг санаа:
прокурор уг нь шударга ёсыг тогтооход гол үүрэгтэй. даанч цагдаагийн гологдол хэдэн хурандаа очоод муухай дээр улцангийн үлгэр болллоо. Эрүү, иргэний хэргээ ялгахгүй малууд шийдвэр гаргаад хүмүүсийн амьдарлаар тоглоод байж байна. Энэ улсад өөр хуульчгүй болсон баймааргүйсэн. Ерөнхийлөгчөө хөндлөнгийн чөлөөт хуульч эрдэмтэдийг оруулсан баг бүрдүүлж аттестачлаад үзээч, шог гараа болно доо, тэгээд барьцаагүй шударга хуульчдаар солих хэрэгтэй.
2018-03-23
Иргэн:
Шүх прокурорынхан бол хүн биш мөнгөнии төлөө юу ч хиихээс буцахгүй гарууд . Шүүгч прокурорууд аа! Монголд хэргииг завааруулахад 2-4 хулхи гэрч байхад л болоо юм билээ ионголын шүүх прокурор цагдаа дампуурсан хэн нь хэниигээ шүүх болж байнаа хаахаа хааааааааа
2018-03-22
Монгол:
Прокурор, хуулийнхан гэж зан харьцаа, ёс суртахууны хувьд үнэнхүү доголдолд орчихсон хүн дүрстэнгүүдэд мэдээлэл өгөөд засч заларуулах гэнэ. Монголчууд минээ битгий тэгж хуурт. Цаадуул чинь зүгээр л нэг юу гэхнэв гэдгийг тантаж байгаа юм. Мэдээлэл өгсөн хүнийг эрүүдэн шүүж ч мэднэ
2018-03-22