С.Баярцогтыг нухацтай шалгана

Сангийн сайд асан С.Баярцогтыг Рио Тинто компаниас их хэмжээний авлига авсан хэмээн Швейцарийн прокурорын байгууллагаас буруутгасан.

Энэ хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтоос байцаалт авсан гэж АТГ-аас мэдээллээ. Тухайн үеийн шийдвэр гаргах шатны албан тушаалтнуудын буруутай үйлдэл тогтоогдвол прокурорт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлэх аж. Энэ хэргийг “Нухацтай шалгах шаардлага байгаа” гэдгийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэлэв.
С.Баяцогттой холбоотой асуудалд АТГ-аас 2013 онд анх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ