Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлнэ

Төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс энэ сарын 9-ны өдрөөс эхлэн гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэхээр болсон талаар маргааш буюу энэ сарын 4-нд 10.30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ