Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Тэтгэврийн мөнгөө авъя аа, Г.Төмөрбаатар дарга аа
2018-04-04

 

 

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарыг огцрохыг шаардаж тус нэгтгэлийн Үйлдвэрчний хорооны гишүүд өнөөдөр /2018.04.04/ мэдээлэл хийлээ.

 

Тус нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар нь 140 гаруй хүний цалинг дутуу өгсөн, өндөр настны тэтгэвэртээ гарсан 40 гаруй хүний нийгмийн асуудлыг шийдэж өгөөгүй зэрэг шалтгаанаар түүнийг огцрохыг, ажилчдаасаа уучлалт гуйхыг шаардаж байгаа аж.

 

Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооны гишүүд Г.Төмөрбаатар даргыг огцрохыг удаа дараа шаардсан ч Нийслэлий Засаг дарга С.Батболд хаацайлж байна. Тиймээс бид 60 тэрбумын авлигын хэрэгт холбоотой байж болзошгүй гэж хардахад хүрээд байна. АТГ-аас Г.Төмөрбаатарыг 100 хувь буруутай үйлдэл болохыг тогтоосон. Шүүх хурлаас ч тэтгэвэр цалингаа авах ёстой хүмүүст мөнгийг нь олго гэдэг шийдвэр гаргсан. Гэтэл Г.Төмөрбаатар одоог хүртэл ажлаа хийсээр, ажилчид цалин тэтгэврийн мөнгөө олж авч чадаагүй л явна. Засаг дарга С.Батболдоо  Г.Төмөрбаатарыг чөлөөлөхыг шаардаж байна” гэв.

 

Дэлгэрэнгүй мэдээллийн эргэн хүргэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hunii hol gar bolj ybalhaa bolio Torbataa Battulgaa.
2018-04-04