Киргизэд ЭСЯ байгуулна

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Киргизэд ЭСЯ байгуулах асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүд энэ асуудалд эсрэг, тэсрэг байр  суурь илэрхийлж байлаа. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-600 мянган ам.долларын гадаад худалдааны эргэлттэй газар ЭСЯ байгуулах шаардлагагүй. Киргиз улстай манай асуудал ямар ч асуудал байхгүй гэж бодож байна.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:

 

-Киргиз улсад дэлхийн 40 гаруй орон ЭСЯ-аа ажиллуулж байна. Төв Ази дахь Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэхээр тэнд байгаа Ерөнхий консулын газрыг ЭСЯ болгон өргөжүүлж байгаа. Энэ нь гадаад харилцаагаа харсан туйлын зөв бодлого. Одоо ажиллаж байгаа Ерөнхий консулын газрыг өргөтгөн ЭСЯ болгоход боловсон хүчин нэмэх асуудал байхгүй. Үүнийг өргөн хүрээнд харж ойлгоорой.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

ЭСЯ байгуулагдахаас иргэддээ хандсан ямар зүйл гарч ирэх вэ? Яагаад заавал Бишкекийг тэргүүнд тавьж байна вэ? гэсэн асуултад  “Энэ асуудал 2017 онд оруулсан асуудал. ЭСЯ байгуулах нь улс төр, соёл, эдийн засаг гээд бүх талын хамтын ажиллагаагаа дэлгэрүүлнэ.  Төв Азийн энэ улс дэлхийн гадаадын бодлогын цэг болоод байна. Бид ЭСЯ-аа нээснээр алсын хараатай бодлого явуулах юм” хэмээн албаныхан хариулт өглөө.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Бид олон улсын байгууллагад очихоор өнчин өрөөсөн юм шиг харагддаг. Харин бид эргэн тойрныхоо улстай бодлогоо тэлэх хэрэгтэй.  ЕвроАзийн оронтойгоо харьцахгүйгээр бид яаж хөгжлийн замаа тавих билээ.

 

УИХ-ын гишүүн Н.Батнасан:

 

-Киргизэд Монгол Улсын хэдэн иргэн амьдарч байна вэ? Гадаад худалдааны эргэлт нь 600 мянган ам.доллар. Энэ бол маш бага. Яагаад ЭСЯ байгуулах болов гэвэл Туркийн агаарын тээвэртэй холбоотой. Монгол Улсын гадаад бодлого хаагуур яваад байна вэ? Үнэхээр нээх хэрэгтэй бол 6000 монгол хүн амьдарч байгаа Австралид нээ гэсэн юм. Үүнд “Киргизэд байгаа 40 улс бүрэн эрхт төлөөллөө хэрэгжүүлж чадаж байгаа. Тиймээс манайх статусаа нэмэгдүүлэхийн зорьсон. Манай иргэд Киргизээс жимс, жимсгэнэ авчирдаг. Мөн ирээдүйд нефть, хийн хоолой манайхаар дамжих боломжтой. Туркийн онгоц Бишкект түлшээ цэнэглэх гэж буудаг. Энэ нь цаг гаруй болдог. Туркийн талтай том онгоц нисгэх талаар санал тавьж байгаа” гэдгийг албаны хүн хэллээ.

 

Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдээгүй орон. Тиймээс ЕвроАзийн эдийн засаг бодитой өсч байгаа аж. Хэрвээ манай улс ЕвроАзийн эдийн засгийн холбоонд элсвэл Киргиз болоод бусад улсын дэмжлэг авах гэнэ. Ингэснээр төв Ази руу чиглэсэн бодлогод манай байр сууриа илэрхийлж, дэмжүүлэх боломжтой гэнэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Киргизүүд биднийг хараад сууж  байгаа. Олон мянган жилийн харьцаатай, бид. Киргизийг бага, жижиг буурайгаар нь гоочлоод байгаа юм шиг буруу сэтгэгдэл төрнө. Монголын түүхийг зөв ойлгуулахад ч гэсэн Киргизийн үүрэг чухал. Дэмжиж өгөхийг хүсье гэлээ.

 

Ийнхүү Киргиз улсад ЭСЯ байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувийн саналаар дэмжив.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1000 гаруй иргэн амьдарч байгаа Европын Холбооны томоохон эдийн засаг, Латин Америк руу гарах үүд болсон Испани улсын нийслэл Мадрид хотод гэхэд л ЭСЯ байхгүй байна шүү дээ.
2018-04-06
Зочин:
Баярцогтийг(гунигцогт) киргиз явуулж луйвар хийлгүүлье . Мөнгө олж ир гэе хужаа руу биш эх орондоо шүү
2018-04-06