Төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орох ёсгүй

img

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээл хийв. Тэрбээр: 

 

 

-АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийх нь байгалийн баялагтай холбоотой. "Эрдэнэс Тавантолгой"-г нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчтэй хамтарч боловсруулсан. Бүлгээрээ хэлэлцээд уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барина.

 

 

УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал сүүлийн үед Монгол Улсын төрийн нэр хүнд тэр дундаа УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа байдал нэлээн даймжирч байна. Тиймээс ч энэ асуудал дээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж нэг тийш нь болгох ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн жендэрийн, хүчирхийлэлтэй холбоотой асуудал. Тиймээс ч энэ асуудлыг цаашдаа удаан үргэлжлүүлж болохгүй. Бидэнд ирээд байгаа мэдээллээр МАН-ын нөхдийн тайлбараар "хуулийн мухардалд орлоо" гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад "хуулийн мухардал" гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар "хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой" гэсэн байдаг. Бид үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна гэлээ.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа:

 

-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэн бүр эзэмшээд нэлээд удаж байна. Гэхдээ энэ хувьцааныхаа үр шимийг өнөөдрийг болтол хүртэж чадахгүй байна. Монгол Улсад бүх иргэн нь хувьцааг нь эзэмшдэг нийтийн өмчлөлийн нэг л компани бий. Нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс, компанийн баялаг хөрөнгийг зарцуулах, зохицуулах хуульгүйгээс орон нутгийн оролцоотой компаниуд Төрийн өмчийн компанийн хуулиар, бусад компаниуд Компанийн тухай хуулиар үйл ажиллагаагаа зохицуулж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 14 хувийг иргэд нь эзэмшчихээд байгаа хэрнээ ногдол ашгийг авч чаддаггүй,  үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Харин 86 хувийн эзэмшиж байгаа төр зээл аваад өрөнд оруулдаг, ашиггүй ажиллуулдаг. Тиймээс цаашдаа "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани гэдэг утгаар нь ажиллуулах үүднээс хуулийн төсөл боловсруулсан. Энэ хууль батлагдсанаар "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд эзэмшүүлэх боломжтой. Нөгөө талаар жижиг хувьцаа эзэмшигчид буюу иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих юм. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Алтан хувьцаа эзэмшинэ гэдэг нь ноогдол ашиг авахгүй, гэхдээ компанийн гүйцэтгэх удирдлага улс орны эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргавал хориг тавих  л эрхтэй үлдэнэ гэв. 

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн бүрт хувьчилсан бол нэг хүн 200000 тогрогний ашиг авах байж дээ
2018-04-10
Хуулийн АН гэж байсан уе саяхан даа:
Хахаха АНы дебилууд ард тумнээ доромжилж ханахгуй юм даа.
2018-04-10
Би энэ 2 намын алиных нь ч гишүүн биш гэхдээ АН -ынхан та нар өөрсдөө хэрэгт орооцолдохоор яаж увайгү загнадаг билээ,МАН -д гэсэн одоо яаж ард түмнийг доромжилж байна....жаахан хамжааргатай байхгүй бол 2020дахиад л сонгогдоно....ард түмэн тэнэг сохор бид яаж ч хуурч чадна гэж бодож байвал түүнээс илүү тэнэглэл байхгүй шүү
2018-04-09
Өвгөн:
Яг түүн шиг үндсэн хуулийг гишгээд ч хамаагүй /Эрдэнэт/ гарц гаргадаг байхгүй юу тиймээ, ичих булчирхайгүй хүн сайхан юм аа, ороо нь ороогоороо жороо нь жороогоороо харагдаж байна уу аа
2018-04-09