Ёшихико Нода сайдуудаа огцрууллаа
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода засгийн газрынхаа хэд хэдэн сайдыг огцруулснаа зарлалаа. Ёшихико Нодагийн толгойлсон засгийн газар сүүлийн үед интервенц хийж, мөн татвар нэмэх шийдвэр гаргаад байгаа.
Үүний улмаас сөрөг хүчин болон нийгмийн зохих хэсгийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа үед зарим сайд нарыг нь тойрсон багагүй шуугианууд дэгдээд байгаа юм.
Тиймээс ерөнхий сайд кабинетээ авч үлдэхийн тулд нэлээд хэдэн сайдаа огцруулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ