Зохиомол хээлтүүлэг хийсэн Хангай үүлдрийн хонь төллөжээ

img

 

Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Булган аймгийн цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй нарийн ноост Хангай үүлдрийн эм хонинд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн гарчээ. Одоогийн байдлаар 8 толгой төл хүлээн аваад байна. Нарийн ноост хангай үүлдрийн хонь нь Булган аймгийн Бүрэгхангай суманд хаваржиж буй.

 

Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хуваарь гарган, малчны хотонд очиж төл хүлээн авахад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч буй аж.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ