Зуны гурван сар дугуй уная

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн уулзварт нүхэн гарц барих ажил энэ сарын 15-наас эхэлсэн.  Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг албаныхан гаргаж, иргэдээс санал хураасан. Гэвч иргэдийн олонх дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулаагүй юм. Харин энэ саналыг дэмжиж байсан хэсэг жолооч нар өнөөдөр замын түгжрэл улам нэмэгдэж, хөдөлгөөнд оролцоход нэн хүндрэлтэй болсныг хэлж, бухимдацгааж байна.

 

Техникийн хяналтын үзлэгт өнгөрөгч 2017 онд 536 мянга 399 автомашин хамрагджээ. Үүний 450 мянга гаруй нь Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Энэхүү статистик мэдээнээс үзэхэд түгжрэл үүсэх аргагүй нөхцөл байдал их хотод үүсээд байгааг харж болно. Үнэндээ нийслэл хотын авто замууд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “дийлэхээ” байсан гэж хэлж болох юм.

 

Манай Улсад нэг айлын хүү нь, эхнэр нь, өрхийн тэргүүн нь ч автомашинтай байх бөгөөд дунджаар хашаа, грашдаа айл бүр 1-2 автомашин сойчихсон байдаг. Огт автомашингүй өрх ч  бий. Нэг өрх хэдэн автомашинтай байх нь өөрсдийн дур бас эрх. Гэхдээ энэ зун эрүүл мэнддээ анхаарч, иргэн хүнийхээ хувьд эх хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж автомашин унахаа түр анзаж унадаг дугуйгаар ажил, төрлөө амжуулахыг Нийслэлийн иргэдэд уриалмаар байна.

 

Манай улсад сүүлийн жилүүдэд унадаг дугуйны хэрэгцээ хурдацтай өсч байна. Иргэд ажил гэртээ унадаг дугуйгаар зорчдог болвол хотын түгжрэл, агаарын бохирлын асуудлыг шийдвэрлэх нэг гарц хэмээн их яригдах болсон. Гэвч бидэнд унадаг дугуйгаа хаана унах, хэрхэн зогсоолд байршуулах асуудал тулгардаг. Энэхүү асуудлыг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Тухайлбал зуны гурван сарыг “Унадаг дугуйн сар” болгон зарлаж, унадаг дугуйн зам, зогсоолыг нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжих нь зөв. Энэ жил Бага тойрууд болон 10 дугаар хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн арслантай хөшөө хүртэл 427 сая төгрөгөөр дугуйн зам хийхээр ажлаа эхлүүлсэн. Энэмэтчилэн бүтээн байгуулалтыг хийчихвэл иргэдэд дугуй унахад асуудал үгүй болов уу.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Унадаг дугуй унахын ач тус:

 

Сахрын хэмжээг буулгана. Өдөрт 30 минут дугуй унахад уг өвчнөөс салах болно. Булчингийн үйл ажиллагааг сайжруулна

 

Стресс, сэтгэлийн хямралыг тайлна

 

Даралт тогтворжуулна

 

Зүрхний үйл ажиллагааг сайжруулна

 

Уушигны багтаамжийг нэмэгдүүлнэ. Цусны эргэлтийг сайжруулна. Эрч хүч нэмэгдүүлнэ

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Дарга нарт баахан газрууд олгож,дугуй явах замуудаа хаачихаад,одоо ажлаа дахин эхлэх юм байга даа.
2018-04-18
zochin:
Dugui zamaa sain taviad ogoochee, dugui unmaar bna, HOTIIN dargaa''
2018-04-18
Иргэн:
Аюулгүй байдал хангаад өгчих тэгвэл уналаа
2018-04-18