Ослын улмаас мотоциклийн жолооч нас баржээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр /2018.04.17/ нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тусбүртгэгдсэн бөгөөд энэ өдөрсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.
Тухайлбал:
Хан- Уул дүүргийн Сонсголонгийн зам, “Хөнгө хан” дэлгүүрийн зүүн замд Deluxe маркийн мотоциклийн жолооч Ц.Б нь Toyota Mark X М.Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Ц.Б/нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ гэмтсэн.
Дорноговь аймаг, Даланжаргал сум, 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Subaru маркийн автомашины жолооч А нь Дэу маркийн улсын дугааргүй Б мотоциклийн жолоочтой мөргөлдөж, жолооч Б нь барсан хэргийг Дорноговь аймгийн Сайшанд сумын замын цагдаагийн тасаг шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ