Бөө нар төрийн түшээдийг тэнгэрт мэдүүлж, шийтгүүлнэ гэв

img

 

 

Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл /2018.04.18/ хийлээ.

 

Удган, зайрангууд "Эх орон газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй хүмүүс байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт их итгэл өвөрлүүлж “Монгол яллаа” гэж бодож байсан. Гэтэл үнэхээр гомдмоор байна. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан 27 хүнийг цээрлүүлнэ. Эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ. Тэнгэр тэр хүмүүсийг шийтгэг. Бид мэдүүлээд л орхино. Энэ бол онгод тэнгэртэй бүх хүмүүсийн онгодын захиас даалгавраар хийгдэж байгаа зан үйл юм. Удган зайрангуудыг хүрэлцэн ирэхийг уръя” гэв.

 

Энэхүү зан үйлийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийх аж. Одоогоор 25 байгууллага, иргэн энэхүү зан үйлд оролцохоо мэдүүлжээ. Тэд хараал хийхгүй. Зөвхөн  эх орон газар шороогоо хайрлан хамгаалаагүй хүмүүсийг тэнгэрт мэдэгдэж, шийтгүүлнэ гэдгийг хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za daa buu nariin orshihuu es orshihuu l shiidegdeh geed bainaa daa yanz ni
2018-04-19
bitgii huts:
Chi bitgii huts
2018-04-19
mongol:
Buu nar ni tengert meduuldiin baij. Lam nar hezee burhand handah gej baina.
2018-04-18
bitgii huts:
Chi bitgii huts
hg:
ze tegeed offshorchdiig,turiin mungu idegchdiig mulhuulchih tegj chadval busad ni uhaarah blgui,chadahgui bol ichmeer yum bolno do,yutai ch bayr hurgei,nuguu lam nar yah yum bol?
2018-04-18
Boo ingeel bolchdiim bol amarhan baisiim bish uu shou amjilttai turshigdlaa
2018-04-18
Маш зөв шүү. Дэмжиж байна
2018-04-18
Зөв... Үнэхээр чаддаг юм бол 60 тэрбум, газрын наймаачин, авилгач, МАФ-н эзэн М.Энхболдыг хамгийн түрүүнд шийтгээрэй.
2018-04-18
Уншлаа:
гэснээс нөгөө олон бөө нар нийлж бөөлөөд л байсан. Сэржмядаг охиныг олно гээд байсан яасан бэ?
2018-04-18